Монгол хатад


Их Монгол улсын их хат

  1. Бөртэ үжин (1206-1227)
  2. Борогчин хатан (1229-1240)
  3. Дөргөнэ хатан (1240-1246)
  4. Огул Хаймыш хатан (1246-1251)
  5. Хутугтай хатан (1251-1260)

Их Юань улсын хатад

  1. Чамбуй хатан (1261-1281), Хубилай хааны анхны их хатан
  2. Намбуй хатан (1284-1286), Хубилай хааны их хатан
  3. Шилиндалай хатан (1295-1305), Өлзийт Төмөр хааны их хатан
  4. Булган хатан (1305-1307), Өлзийт Төмөр хааны их хатан
  5. Жэнгэ хатан (1307-1311), Хайсан хүлэг хааны их хатан
  6. Раднашири хатан (1311-1320), Буянт хааны их хатан
  7. Сугабал хатан (1321-1323), Шадбал хааны их хатан
  8. Бабухан хатан (1323-1328), Есөнтөмөр хааны их хатан
  9. Будшир хатан (1328-1329; 1329-1332), Төвтөмөр хааны их хатан
  10. Маалайдай хатан (1329), Хүслэн хааны бага эхнэр. Тогоонтөмөр хааныг төрүүлсэн.
  11. Бабуша хатан (1329), Хүслэн хааны их хатан.
  12. Дармашир хатан (1332), Ринчинбал хааны их хатан
  13. Данашир хатан (1333-1335), Тогоонтөмөр хааны их хатан
  14. Баянхутаг хатан (1337-1365), Тогоонтөмөр хааны их хатан
  15. Өлзийхутаг хатан (1365-1370), Тогоонтөмөр хааны их хатан

XIV-XVII зууны Монгол улсын хатад

  1. Өлзий гоо хатан (Элбэг хааны бэйж буюу бага хатан. Үгч хашха хааны хатан.)
  2. Алтгана хатан (Горлосын Цавдан ноёны охин. Тайсан хааны 2-р хатан)
  3. Махтум ханум (Эсэн хааны бага хатан. Моголстаны Юнус хааны эгч. Ибрагим, Ильяс нэрт хоёр хүү төрүүлсэн. )
  4. Мөнгөлдэй хатан (Молон хааны хатан)
  5. Их Хамарт Юнгэн хатан (Мандуул хааны хатан)
  6. Мандухай хатан (Мандуул хаанДаян хааны нарын хатан)
  7. Жимсгэнэ хатан (зарим сурвалж бичигт Самур тайху гэдэг. Даян хааны 2 дахь хатан)
  8. Гүүши хатан (Даян хааны бага хатан)
  9. Сутай тайху (Лигдэн хааны хатан)
  10. Нагнан тайху (Лигдэн хутагт хааны хатан. Боржигин Намужун. Бөх Бэлгүтэйгийн удам Дорж жюнь вангийн охин. 1635 онд Манжийн Абахай хааны татвар эм болж, Бөмбөгөр нэрт хүү төрүүлсэн.)
  11. Бадамзуу тайху, (Авга хошууны Дорж тайжийн охин. Лигдэн хааны бага хатан. 1635 онд Манжийн Абахай хааны татвар эм болсон.)
  12. Эржэй тайху, (Лигдэн хааны бага хатан байсан. 1635 онд манжийн Абатай чин вангийн бага хатан болсон.)
  13. Бочи үжин, (Лигдэн хааны бага хатан. 1635 онд Абахай хааны ахмад хүү Хүүгэ агийн татвар эм болсон.)
  14. Гүртүмэн үжин, (Лигдэн хааны бага хатан байсан. Манжид олзлогдсоны дараа эхлээд Гончиг зайсангийн бага эхнэр болов. Дараа нь Хятад чэрбитэй дахин гэрлэв.)

Comments

Popular posts from this blog