INDESIGN ПРОГРАМЫН CONTROL ПАЛИТРТАЙ АЖИЛЛАХ
INDESIGN програмд багажаас гадна палитруудыг ихээхэн ашилгадаг. Ямар багаж идэвхитэй байгаас хамааран төлөвийн мөр болон палитрууд өөрчлөгдөж байдаг
Палитр буюу туслах цонхыг нээж хаахдаа Windows цэсийг ашиглана.
Control
палитр:
Дээд ирмэг дагуу байрлах энэхүү Control палитрийн нүднүүд янз бүрийн багаж сонгох тоолон түүнд зориулагдсан мэдээллээр солигдох бөгөөд тухайлбал объект горим, үсгийн тэмдэгт горим, параграфийн горимуудад хувирна.
Ер нь бол бараг бүх палитрийн үзүүлэлт энэхүү Control палитрт агуулагдаж байдаг.




Мөн самбарын нэр дээр дараад чирэх замаар бүлгээс салгаж ашиглаж болохоос гадна өөр бүлэгтэй нэгтгэж болно. Жишээ нь Pages самбарыг өөр бүлгийн
Swatches самбартай нэгтгэе.

INDESIGN ПРОГРАМЫН БУСАД ПАЛИТРТАЙ АЖИЛЛАХ
Бид
тус програм дээр ажиллаж байх явцад багаж, хэлбэршүүлэх самбар, нэмэлт
самбаруудыг өргөн ашиглах боловч зарим нь тийм ч их ашиглагдахгүй үлдэнэ. Хамгийн
өргөн ашигладаг зарим нэг самбарын талаар авч үзье.
Info- Мэдээлэл
өгөх самбар хулганы заагчийн байрлал, объект сонгосон тохиолдолд түүний өргөн
өндрийн хэмжээ, өнгийн хольцийн хэмжээ, нягтрал зэргийг мэдээллэх үүрэгтэй. Харин
текст сонгосон тохиолдолд нэмэлтээр хэдэн тэмдэгт, хэдэн үг зэргийг харуулна. Selection
багаж сонгосон үед тухайн файлын нэр, байрлал, хэмжээ зэргийг харуулдаг.








Character- Текстийг
хэлбэршүүлэх үүрэгтэй. Маш энгийн бидний өмнө нь текст боловсруулах програм дээр
хэрэглэж байсан хэрэглүүрүүдтэй. Гэхдээ илүү боловсронгуй, хялбар болсон байгаа. Энэ
самбарыг ашиглахдаа тухайн өөрчлөх гэж байгаа үг үсгээ тэмдэглэсэн байх
шаардлагатай. Энд үсгийн фонт, үсгийн өндөр өргөний хэмжээ, налуу, тод,
зураастай, бүх үсэг нь томоор, индекс болон зэрэгт хэлбэрээр гээд бүгд багтсан
байгаа.







Align-
Объектуудын байрлалыг эмх цэгц оруулан тохируулахад ашиглана. Өөрөөр
хэлбэл энэ нь олон объектуудыг зэрэгцүүлэх ба хоорондох зайг ижил болгоход
ашиглана. Ингэхдээ объектуудаа тэмдэглэсэн байх ёстой.





Table- Тус програм
дээр хүснэгт үүсгэх түүнийг хэлбэршүүлэх боломжтой. Хүснэгт
байгуулахын тулд Type Tool багажаар жааз зураад дараа нь Table цэсний Insert
Table
команд
өгч гарч ирэх цонх дээр мөр баганы тоог өгөөд Ok дарна. Table
самбарын тусламжтай хүснэгтийг чөлөөтэй засварлаж болно. Мөр
багана нэмэх, хасах, нэгтгэх зэргийг хялбар хийнэ.

ТИГ ЗУРААС АШИГЛАН ХЭМЖЭЭ БАРИМЖАА АВАХ
InDesign дахь туслах
шугамууд
Номын макет дэглэж эхэлсэн, эх
бэлтгэгч, графикийн бүтээл туурвихаар ширээнээ суусан уран бүтээлчийн алинд ч
хэмжээ, баримжаа авах төрөл бүрийн шугам хэрэгтэй болдог. Тэгвэл lnDesign-ний хувьд дэлгэц
дээр харагдах мөртлөө хэвлэгддэггүй нарийн шугамуудыг туслах шугам гэнэ. Туслах
шугамуудыг хуудасны хаана ч зөөж болох ба тэдгээрээр модулийн тор байгуулна. lnDesign-ний модулийн тор
нь дараах гурван туслах шугамаас бүрдэнэ. Үүнд:
Margin guides буюу поляны хязгаар. Хуудсан дахь эх бэлтгэлийн нүүрийг поля буюу захын цагаан
зайнаас тусгаарлах нарийн ягаан шугам. Түүнийг курсороор зөөж болохгүй ч
поля буюу margins нүдэнд дөрвөн талын утга өгөх замаар загвар хуудсанд
тохируулан өөрчилнө. Тэгш өнцөгт үүсгэх энэ шугамыг боолтын талбай гэж болно.
Column guides буюу баганын хязгаар. Багануудыг хооронд нь тусгаарлаж буй босоо цэнхэр шугам. Багана хоорондын
зай гэдэг нь угтаа баганын хязгаарын зай бөгөөд үүнийг курсороор зөөх юмуу
эсвэл columns нүдний утгаар өөрчилж болно.
Ruler guides буюу тиг зураас. Хуваарийн шугамаас курсороор татах (бас товших) замаар хэдэн ч
удаа татан гаргаж хуудсанд босоо болон хэвтээ чигт чөлөөтэй байрлуулж болох
ухаа өнãийн (мэдээж өнгийг өөрчилж болно) тусгай шугам.
Макет (Layout) горим идэвхтэй нөхцөлд бүх туслах
шугам ил гарч харагддаг. Зарим үед тигзураасг¿йгээр макетыг харах шаардлага гардаг,
тэгвэл <CtrI+;> товчны хослолыг дарахад дэлгэцнээс тигзураас арилж дахин
дарахад гарч ирнэ.
Дээрх гурван туслах шугам нийлэн
бүрдэж макетын "араг яс" болох модулийн торыг үүсгэнэ. Зураг
чимэглэлтэй ном, сонин, сэтгүүлийн эх бэлтгэхэд модулийн тор бэлтгээд авах нь
ажлыг их хөнгөвчлөхөөс гадна макетыг үзэмжтэй болгоход тустай.
Тиг
зураас гараар татах
Дэлгэцийн зүүн ба дээд ирмэгээр
байрладаг хуваарийн шугамаас хулганын чирэх даралтаар Ruler
guides буюу тигзураасыг
босоо ба хэвтээ тэнхлэгт хэдийг ч татан гаргаж болно. Эсвэл хуваарийн
шугам дээр дараалан товшиход тиг зураас ажлын талбарт тавиãдана. Мөн босоо
байрлалтай шугамыг Selection
багажаар
сонгож зөөхдөө Control Panel
палитрийн X
нүдний утгаар мм-ээр шилжүүлж болно. Гэхдээ тигзурааснуудыг хооронд нь ижилхэн зайтайгаар өрөхдөө <Ctrl> товчоор зэрэг идэвхжүүлж байгаад Use
Spacing горимыг асаан
арынх нь нүдэнд алхмыг бичиж босоод зэрэгцүүлэх пиктограм дээр дарна.
Автоматаар
тиг зураас гаргах
Хэрэв <Ctrl> товчийã дараастай координатын эхээс хулганаар татвал áосоо ба
хэвтээд тиг зураас зэрэг зурагдана. Үүнийг автоматжуулж болох ба жишээ нь, 10 тигзураасыг босоо ба хэвтээд тэнцүү зайтайгаар эгнүүлэн татахын тулд
координатын эхээс босоо ба хэвтээд тиг зураас зэрэг гарган идэвхжүүлж байгаад Edit цэсээр орж Step and Repeat
командаар
Step and Repeat
ажлын
цонх нээгдэхээр нь Repeat Count
нүдэнд
шугамын давталтын тоо 10-ыг, Horizontal offset ба Vertical offset
нүднүүдэд
тус тус 10 гэж оруулаад ОК
гэхэд тор татагдана.
Тигзураасыг олноор нь зэрэгцүүлэн
татаж модулийн тор байгуулснаар жишээ нь нэрийн хуудсыг А4 цааñанд хэдийг
багтаан өрөх вэ гэдгээс эхлээд, сонин, сэтгүүлийн эх бэлтгэхэд ажил хялбарчлаад
зогсохгүй дизайны чаíарт нөлөөлдгөөрөө модулийн тор шиг чухал юм ховор. Ер нь нэг
модулийн тор гаргаад авбал ямар ч хүнд макетыг хялбар хийх боломжтой. Тэгвэл жишээ нь
А4 нүүрийг тор татах модулийн тор болгон 3
мөр, 3 баганаар
тэнцүү хуваахын тулд Layout цэсний Greate
Guides командаар
нээгдэх ажлын цонхны Rows
хэсгийн
Number нүдэнд мөрийн òoo,
Gutter нүдэнд торны зэрэгцээ үүрний хоорондын зай, Columns хэсэã дээрхийн адил баганын өгөгдөхүүнүүг тус тус оруулаад Margins горимыг сонговол полянаас, Page гэвэл хуудасны захаас эхлэл цэгийг авч модулийн тор татна. Top татахын өмнө байсан тигзураасыг арилгахдаа Remove
Existing Ruler Guides
горимыг
асаана.
Олон тиг зураасыг хооронд нь ºнгөөр
ялгахын тулд Layout
цэсний
Ruler Guides ажлын цонхонд Color нүдэнд 27
өнгөнөөс зохих өнгийг нь сонгоно.
Мөн тиг зураасыг объектын хамт янз
бүрээр масштаблахад харагдахгүй болчих тул харагдах босго утгыг View
Treshold нүдэнд оруулж
өгөх ба жишээ нь, босго масштаб 70% байхад текстийг 50% -иар харахад
суурь шугам үзэгдэхгүй, 100% болгоход л гарна.
Тигзурааст наах
Компьютерийн тиг зураасны давуу тал
нь "соронзон" шинжийг агуулна. Хэрэв тэрээр ийм
чадваргүй бол юунд ч хэрэггүй болж хувирах билээ. Объектыг
тодорхой координатад яг нарийн байрлуулах шаардлагатай үед энэ нь ихээхэн чухал
бөгөөд үүний тулд хулганын баруун товчоор нээгдэх контекстийн цэснээс Snap to
Guides командыг
идэвхжүүлээд уг объектыг хөндлөн ба босоо тигзураасанд чирж аваачихад тэрээр
наалдан татагдах болно.
Гэхдээ
тиг зураасанд соронзлон наалдуулах юмуу уг командыг цуцлахдаа <Shift+Ctrl+;> (цэгтэй таслал) товчны хослолыг ашèглавал илү¿ хялбар юм.
Контекстийн
цэс
Контекстийн цэсийг гаргахдаа
курсорыг хий газар нэг товчоод баруун товчийг дарна. Ер нь контекстийн öэсэнд тиг зураастай ажиллах бүхий л команд
бий. Дахин
тодруулахад Ruler
нь
дэлгэцийн зүүн ба дээд хөвөөг даган оршдог мм-ийн хуваарьтай
шугам бºгөөд түүнээс татаж гаргасан шугамыг бид Ruler guides буюу тигзураас гэж байгаа билээ. Тэгэхлээр Hide
Ruler гэвэл зөвхөн
хуваарийн шугам л алга болно. Харин Guides
нэртэй
холбоотой бүх команд тигзурааст хамаарах юм. Ийнхүү жишээ нь,
тигзураасыг байрлал дээр нь түгжихдээ Lock
Guides, харагдахгүй болгохдоо Hide Guides
командыг
тус тус сонгоно.
Шаардлагагүй болсон шугамуудыг
курсороор хамруулан идэвхжүүлж байгаад Delete
товчоор
устгана.
Тигзураасыг дэлгээтэй хоёр хуудсанд
зэрэг гаргахдаа <Ctrl>
товчтой
хамт татна. Мөн хэд хэдэн тиг зураасыг курсороор хамруулан селектэлж
чирэх замаар байрнаас нь зөөн тавьж болно. Хэрэв элдэв
туслах шугамгүйгээр ажлын талбарыг жинхэнэ хэвлэгдэх бодит байдлаар нь харах
гэвэл <W> товчийг ашиглана.
Тигзураас нь заагдсан давхаргад
объектыг тодорхой байршилд байрлуулахад мөн хэрэглэгдэх бөгөөд объектыг курсороор
чирж зөөхөд түвэг болгохгүйн тулд зураасыг бүх объектын ард гаргана гэвэл
тигзураасыг идэвхжүүлсний дараа хулганын баруун товчоор гарч ирэх контекстийн
цэснээс Guides in Back
командыг
ажиллуулна. Хэдийгээр тиг зураас объектын ард бүтэн халхлагдсан ч тэрээр
соронзлогдох чадвараа хадгалсаар байна. Харин энэ команд идэвхжээгүй үед тиг зураас програмд өөрт нь
хийсýн болон импортлосон бүхний наана гараад байна гэсэн үг.
Top татах
InDesign-д хоёр төрлийн торыг ашиглах ба энэ нь координатын (document
grid) ба суурь шугамын
(baseline grid) торнууд болно. Үүний эхнийх нь
ажлын талбар дахь объектуудыг жигдлэн өрөх, нөгөө нь зэрэгцээ баганыí текстийн
мөрийг нэг шугамд тэгшлэн жиãдэлж өрөх
зориулалттай юм.
Торны тохиргоог Edit>Preferences замаар Grids
хавтсанд
хийнэ. Торыг нуух болоí
ил гаргахдаа контекстийн цэсний Hide/Show Document Grid ба Hide/Show Baseline Grid командуудыг сонгох юмуу эсвэл координатад <Ctrl+'>, суурь
шугаманд <AIt+Ctrl+> товчны хослолыг тус тус ашиглана.
Номын
санг ашиглах
Тогтмол хэрэглэгддэг модулийн торыг
зураг чимэглэлийн адил Library
палитр
буюу Номын санд хадгалж байгаад дуртай үедээ гарган ашиглаж болно. Үүний тулд
эхлээд номын санг нээхдээ File>New
замаар
явж Library дэд цэсээр
нээгдэх New Library ажлын цонхонд Library_3 гэх мэтээр нэр өгөөд 3-р сан нээгдмэгц
тигзураасыг оруулахдаа түүнийг эхлэн идэвхжүүлж байгаад палитрийн хормой дахь New
Library Item пиктограмыг
хулганаар товших юмуу эсвэл контекстийн цэснээс Add item
командыг
сонгоно. Нэргүй шинэ
зураг орохдоо автоматаар "Untitled" хэмээх нэр авах ба дүрсний цонхны нэр дээр дараалан товшиж Item
Information ажлын цонхонд Tig_1
гэсэн
нэрийг тигзураасдаа өгнө.
Нэг зэрэг олон санг дэлгэцэнд
гарган ажиллахдаа доторх зургийг хулганаар чирж хооронд нь шилжүүлж болно. Номын ñàí дахь зургийн жагсаалтыг гаргахдаа List View
командыг
сонгоно. Их хэмжээний
зурагтай болоод ирэхээр зургийг хайж олох шаардлага гардаг бөгөөд хайлтыг-Show Subset
командаар
Subset ажлын öонхны Parameters
хэсэгт
нэгээс таван шалгуураар хийж болно. Жишээ нь эхний шалгуур нүдэнд таван цуваа байх үүнд: нэр (Item
name), оруулсан огноо (Creation
date), зургийн төрөл (Object
type), түүний тэмдэглэгээ (Description) зэрэг áàéíà.
More Choices товчийг дарах бүрий дараа дараагийн давхар шалгуурыг нээгээд
явах ба таван удаагийн шалгуураар ямар ч хүндрэлтэй хайлт хийж болно. Match
All горимд тавибал
хайлтын бүх шалгуурууд нэг нэгэндээ дэм болох сайн талтай. Харин Match
Any One горимд ядаж нэг
шалгуур давхцаж нөгөөдөө хүч нэмэх боломжийг бүрдүүлнэ.
Номын сангаас хулганаар шууд чирж
зургийг макетад оруулж болох ба палитрийн Place Item(s) командаар ч зургийг оруулна. Мөн Add All
Items on Page командаар эх
бэлтгэсэн бүхэл бүтэн нүүрийг тэр чигээр нь номын санд оруулах боломжтой бөгөөд
энэ тохиолдолд макетын зурагнууд хуудсан дахь дарааллаараа жагсаж орно.
Номын сан бүр нь тус тусдаа бие
даасан баримтын зэрэглэлтэй Library
файлууд болох бөгөөд яг л файл нээдэг замаар
түүнийг <Ctrl+O> товчны хослолоор дуудаж гаргана.
МАСТЕР ХУУДАС БУЮУ ҮЛГЭР ХУУДАСТАЙ АЖИЛЛАХ

Мастер хуудас нь хэд хэд байж болох ба анхы мастер хуудас
нь A Master гэсэн нэртэй байх ба дараа нь нээсэн мастер хуудас нь B Master, C
Master зэрэг нэртэй үүснэ. Номын эх бэлтгэл нь их олон
бүлэгтэй бүлэг тус бүрийн хуудасны загвар, хөл, толгой өөр өөр байх тохиолдолд
олон мастер хуудас хэрэглэнэ. Олон мастер хуудастай
ажиллаж байх үед үндсэн мастер хуудасаа тус тусын мастер хуудсанд хамруулна. Өөрөөр хэлбэл 30 аас дээш хуудсан B Мастеr дээр хийгдсэн
зүйл нэвтрэн харагдана.
Мастер хуудас нэмэхийн тулд Pages самбарын нэмэлт цэсний New
Master команд өгч гарч ирэх цонхноос товч нэр болон мастер хуудасны нэр өөр
мастер хуудсанд хамаарах хэргийг сонгож Ок дарна.



Хуудас
хэрхэн дугаарлах
Мастер хуудас буюу үлгэхр хуудас дээр хөл толгой мэдээлэл
хуудасны суурь дизайн загвар зэргийг мастер хуудас дээр орж байгаад ердийн
хуудас дээр хийж байгаатай адил гүйцэтгэнэ. Жишээ нь толгойн мэдээлэл хийсэн байгаа нь
Харин хуудасны дугаарыг автоматаар тавихын тулд
мастер хуудас дугаарлах хэсэгт хулганы текст хэлбэрээр заагчийн байрлуулан Ctrl+Alt+Shift+N хослол хийнэ. Улмаар заагч байсан газар A үсэг тавина. Энэ нь бусал хууласны хувьл хуудасны дэс дугаар бол
ашиглагдана. Мастер хуудаснаас хамаарч A,B,C
гэх мэтээр үсэг гардаг.
Мастер хуудас дээр гарч байгаа А үсгийн хэлбэр
хэмжээ нь ямар байна бусад хуудасны дугаар нь яг тийм хэлбэртэй байна. Мөн А үсгээ дүрсэнд хийх, зургаар чимэх үйлдэл хийвэл
бусад хуудас дээр яг адил нэвтрэн харагдана.
МАКЕТЫН ТОХИРГООГ АВТОМАТААР
ӨӨРЧЛӨХ
Макетын
автомат тохиргоо ба горимууд
Эх бэлтгэлийн явцад макетын хэмжээ,
хэлбэрийг гэнэт өөрчлөхтэй холбогдуулан макетыг автоматаар тохируулах боломж InDesign-нд бий. Өөрөөр хэлбэл
тухайн нэг хуудас буюу бүхэл бүтэн макетын хуудасны хэмжээ, захын зай, хуудасны
байрлал, баганын тоо зэрэг үзүүлэлтийг ганц дохилтоор өөрчилж болно гэсэн үг. Жишээ нь босоо
байрлалтай хуудсыг хэвтээ болгоход програм эхлээд туслах шугамуудын шинэ
байрлалыг тогтоож, хэвтээ байрлалын улмаас шинээр үүссэн торонд хуудсыг аль
болох өмнөх макеттай адил хэлбэр дизайнаар өрнө. Өөрөөр хэлбэл Layout цэсний Layout
Adjustment ажлын цонхыг Enable
Layout Adjustment горимд тавихад
програм маань Layout Adjustment ажлын цонхонд сонгосон
үзүүлэлтүүдийн дагуу макетыг дэглэх
болно. Үзүүлэлтүүдийн
утга нь: Snap
zone. Тохиргооны үйлчлэх
хүрээг заах бөгөөд энэ хүрээ хэдий өргөн байна объектыг тиг зураас болоод
хуудасны захтай хамт шилжүүлэх нарийвчлал төдий нарийн зөв болно. Дараах
тохиргооны горимуудыг тухайн эхийн
онцлог болоод шаардлагаас үүдэн харилцан адилгүй сонгоно. Үүнд:
Allow Graphics and Groups
Resize. Хэрэв энэ
горимыг сонговол хуудасны формат болоод баганын өргөнийг өөрчлөхөд сонгосон
объект ба зураг шинэ форматаа дагаж өөрчлөгдөнө. Энэ үед програм
тэдгээрийг эх макетад байсантай нь аль болох ижил байрлуулахыг эрмэлзэх боловч
хэмжээ харьцаанд бага зэрэг зөрүү үүссэнээс засвар гарч магадгүй.
Ignore Object and Layer Locks. Хуудас дээр нь түгжсэн объект
болоод давхаргыг шилжүүлэн зөөх, устгах, хэмжээг нь өөрчлөх боломжгүй. Иймээс
объектуудыг засварт хамруулахын тулд Object
цэсний
Unlock Position
командаар
объектыг давхаргаар нь түгжсэн түгжээг урьдчилан заавал гаргах хэрэгтэй. Энэ команд нь
хулганын баруун товчоор нээгддэгийг мөн санах хэрэгтэй.
Ignore Ruler Guide Alignments. Бүх элементийг модулийн тор -тиг зураас,
баганын зах болоод полягоор зэрэгцүүлэх ба хэрэв тиг зураасаар зэрэгцүүлэх
горимын сонголтыг хэрэгсэхгүй болгосон ахул объектын зэрэгцүүлэлт зөвхөн баганын зах болоод полягоор хийгдэнэ.
Allow Ruler Guides To Move. Тиг зураасыг (түгжсэн нь ч бас багтана) залгах горимд
макетын өөрчлөлт түүний хөдлөхийг шаардаж байвал баганын зах болоод полятой
харьцуулсан зайгаа барьсан хэвээр тиг зураас хөдлөн байрлахдаа шинээр модулийн
торыг үүсгэнэ. Эсрэг тохиолдолд тиг зураасны харьцангуй байрлал хэвээр үлдэх
боловч хуудастай харьцуулбал байрлал нь өөрчлөгдөнө.
Макетыг автоматаар өөрчлөхийн өмнө
дахин сануулахад уг нүүрний бүх объект тигзураас буюу туслах шугамаар тал
талаасаа хашигдсан байх ёстой. Гэхдээ аливаа объект ямар íэг тигзураасанд анхнаасаа
хамаараагүй бол Snap zone-ын тусламжтаéгаар хамгийн ойр орших тигзураасаар тэгширнэ. Жишээ нь:
Макетыг өөрчлөхийн өмнө
1.
Ямар
нэг холбоосгүй хэсэг текст-малгай гарчиг- текстийг хоёр баганаар
өрөх.
2.
Хормойн
фон маягийн объект хуудасíы захаас тал тал тийшээ 20 мм
илүү гарах.
3.
InDesign-д зурсан зураг (саарал зууван
дугуй) тиг зураасаар
зэрэгцэнэ.
4.
Импортын
зураг чимэглэл (лого) хуудасны захыг дагаж тиг зураасаар
тэгширнэ.
5.
Ташуу
бичиг полянд тулна.
Макетыг
өөрчилсний дараа
1.
Мөрүүдийн тэгш байдлыг хангах үүднээс бичгийн мөрийн өргөн
нэмэгдсэн. Текст шинэ
мөрийн хэмжээтэй зохицон дахин өрөгдсөн.
2.
Хормойн
объект хуудасны захаас 20 мм илүү гарсан хэвээр байна.
3.
InDesign-д зурсан зураг (саарал зууван
дугуй) тиг зураасаар
зэрэглэх тул түүний тэгш
хэмийн анхны харьцаа алдагджээ.
4.
Импортын
лого хуудасны зах, тигзураасыг дагаж хөдлөхдөө нэг хэмийн харьцаагаа
хадгалж үлджээ.
5.
Ташуу
бичиг поляныхаа захыг дагаад хөдөлжээ.
Comments
Post a Comment