Монгол улс
- «Монгол» үгийг энд холбон амарчлав. «Монгол үндэстэн»-д мөн хамаарна.
Монгол Улс | ||||||
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс | ||||||
| ||||||
Төрийн дууллын нэр: «Монгол улсын төрийн дуулал» | ||||||
Дэлхийн тал бөмбөрцөгт Монгол Улсыг улаанаар
| ||||||
Нийслэл | ![]() | |||||
Том хот | Дархан, Эрдэнэт | |||||
Албан хэл | монгол хэл [1] | |||||
---|---|---|---|---|---|---|
Албан үсэг | кирил үсэг (1941 оноос) монгол үсэг (сэргээн) | |||||
Ард түмэн (2010 он) | Монголын ард түмэн → 95.1% – монгол үндэстэн 3.9% – хасаг үндэстэн 1.0% – бусад ард түмэн | |||||
- | Нутгийн олон | 100% – Монголынхон (Монгол улсынхан) | ||||
Төр засаг | Ардчилсан дэглэм, нэгдмэл байгууламж, парламентын бүгд найрамдах засагтай | |||||
- | Ерөнхийлөгч | Халтмаагийн Баттулга (АН) | ||||
- | Ерөнхий сайд | Ухнаагийн Хүрэлсүх (МАН) | ||||
- | Улсын хурал | «Улсын Их Хурал» (УИХ) | ||||
- | УИХ-ын дарга | Миеэгомбын Энхболд (МАН) | ||||
Түүхэн үйл явдал | ||||||
- | НТӨ 209 он | Монгол орны анхны төрт улс Хүннү улс байгуулагдав. | ||||
- | 1206 он | Монгол үндэстэн мандсан Их Монгол улс байгуулагдав. | ||||
- | 1911-12-29 | Чин улс мөхөж, орчин үеийн Монгол улс тусгаар тогтнов. | ||||
Нутаг дэвсгэр | ||||||
- | Бүх талбай | 1,564,116 км2 (19) | ||||
- | Гадаргын ус (%) | 0.43 хувь[2] | ||||
Хүн ам | ||||||
- | Тооцоо (2016) | 3,081,678 хүн[3] | ||||
- | Тооллого (2015) | 3,042,511[4] (138) | ||||
- | Нягт сийрэг | 1.92 хүн/км2 | ||||
ДНБ (ХАЧТ) | 2015 оны тооцоо | |||||
- | Нийт дүн | 36.6 тэрбум $ | ||||
- | Нэг хүнд | 11,024 $ | ||||
ДНБ (Нэрлэсэн) | 2015 оны тооцоо | |||||
- | Нийт дүн | 12.5 тэрбум $ | ||||
- | Нэг хүнд | 4,383 $ | ||||
ОТББИ (2008) | 36.5[5] (дундаж) | |||||
ХХИ (2014) | ▲ 0.727[6] (өндөр) (90-р байр) | |||||
Мөнгөний нэгж | төгрөг (₮) (MNT) | |||||
Цагийн бүс | ГЦ+8, ГЦ+7 | |||||
Утас, домэйн | +976 / .mn | |||||
Нэр томъёо | MN, MNG / МУ | |||||
Монгол Улсын газрын зураг (англ.)
|
Хойд талаараа Орос, бусад талаараа Хятад улстай хиллэдэг далайд гарцгүй орон. Нийслэл — Улаанбаатар хот.
Алтайн нуруунаас Хянган, Соёноос Говь хүрсэн 1 сая 566 мянган км2 уудам нутагтай, дэлхийд нутаг дэвсгэрийн хэмжээгээр 19-ртжагсдаг. 2015 оны эхэнд Монгол Улсын хүн ам 3 сая хүрсэн (135-р олон). Үндсэндээ монгол үндэстэн (95 хувь), мөн хасаг, тува хүн байна. 16-р зуунаас хойш буддын шашин, 20-р зуунаас шашингүй байдал дэлгэрсэн ба албан хэрэгт монгол хэлээр харилцана.
Монголд НТӨ 209 онд Хүннү улс нэгдсэнээс монгол, түрэг угсаатан халалцсаар 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулан Евразийг эзэлсэн гүрэн үүсгэжээ. 17-р зуунд манж Чин улсын мэдэлд орсон ч 1911 онд тусгаар тогтносон бөгөөд 1924 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон. 20-р зуунд ЗХУ-тай дотно байж, нийгэм, эдийн засгийн бат суурь тавигдан 1990 онд ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засагт шилжин орсон. Одоо парламентын бүгд найрамдахзасагтай, хорин нэгэн аймаг, нэг нийслэлд хуваагддаг нэгдмэл улс юм.
Хөгжиж буй орон. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (26.8 тэрбум ам.доллар) дэлхийд 111-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээ 11,882 $ байна. Хөдөө аж ахуй, нүүдлийн мал аж ахуйн уламжлалтай. Зэс, нүүрс экспортлодог. Мөнгөний нэгж — төгрөг.
Дэлхийн 184 улстай дипломат харилцаа тогтоосон. НҮБ, ДХБ, ОУВС, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагынгишүүн.
Хадмал толь | |
Монгол нэрийдэл | |
---|---|
монгол үсгээр бичсэн | |
худам | ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ(mongɣul ulus) ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠣᠷᠤᠨ(mongɣul orun) |
кирилл үсгээр бичсэн | |
буриад | Монгол гүрэн Монгол улас Монгол орон |
монгол | Монгол Улс (Mongol uls) Монгол орон (Mongol oron) |
халимаг | Моңһл орн |
Гадаад нэрийдэл | |
вьетнам | rthh |
тува | Моол күрүне |
хасаг | Моңғолия |
Тайлбар: 《ᠮᠣᠩᠭᠣᠯ》 гэдэг хоёр үетэй. Эхний үе хэлний угийн «н» (нг)-ээр төгсдөг. «гүрэн», «күрүне» хоёр нэг үгийн хувилбар. «моол» хэзээ, яаж «нг»-ийг хассан нь тодорхойгүй. 《ᠤᠯᠤᠰ》, «улас» нь балархай эгшигтэй, «улс» нь балархай эгшгийг гээсэн үг. |
Гарчиг
[нуух]Нэр
Үндсэн хүн амын нэрээс улсын оноосон нэрийг «Монгол» хэмээжээ. Үгийн гарлын хэдэн янз таамаг бий. Монгол Улсын урьд үеийг Их Монгол улс, Олноо өргөгдсөн Монгол улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ) гэх мэтээр ялган нэрийдэх ба 1992 оноос хойших шинэ үеийг албан бичигт «Монгол Улс» (МУ) гэх болсон.
Газар зүй
Монгол орон 1,566,600 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Перугээс том буюу дэлхийн 19-р том орон болно. Азиднаймдугаар, далайд гарцгүй орнуудаас Казахстаны дараа хоёрдугаарт жагсана. Нутаг дэвсгэрийн 0.43 хувийг гадаргын ус бүрхсэн.
Байрлал
Хойд өргөргийн 41° — 52°, зүүн уртрагийн 87° — 120° дотор уламжлал болон ЮНЕСКО-гийн ангиллаар Төв Ази, НҮБ-ийн шинэ ангиллаар Дорно Азид хамааран байна. Газрын байрлалаар хоёуланд нь, соёлын хувьд Төв Ази, эдийн засгийн хувьд Дорно Азитай илүү дотно. Саяхнаас Дорно Умар Азийн бүсийн хурал зөвлөгөөнд оролцох болсон.
Өмнөд, дорнод, өрнөд гурван талаараа Хятад улстай 4677 км, умард талаараа Орос улстай 3543 км зурвасаар хиллэнэ. Далайд гарцгүй. Хилийн нийт урт — 8220 км. Хэдий хиллэдэггүй ч баруун хил Хасаг улсаас 38-хан километр зайтай.
- Баруун цэг — Монгол Алтайн нурууны Мааньт уул
- Хойд цэг — Их Соёны нурууны Монгол шарын даваа
- Зүүн цэг — Соёлз уулын модот хамар
- Урд цэг — Орвог гашууны бор толгой
- Төв цэг (хүйс) — Бүрд сумын Өвөр хөшөөтийн булгийн эх
Газрын гадарга
Монгол харьцангуй өндөрлөг орон. Үндсэндээ Монголын тэгш өндөрлөг (далайн түвшнээс дээш 900-1500 м) дээр байна. Нутгийн баруун талаар 900 км урт Монгол Алтай, түүний үргэлжлэл Говь Алтайн нуруу байна. Нутгийн төв хэсгээр Хангай, Хөвсгөлийн уулархаг муж (хойш Соён хүрнэ), дорно умард нутгаар Хэнтийн нуруу байна. Зүүн, зүүн өмнөд зүг рүү өндрийн хэмжээ буусан байдаг. Уулсын өндрөөс дурдвал Монгол Алтайн нурууны ноён оргил Таван богд хөвчийн Хүйтэн оргил (4374 м), Хангайн Отгонтэнгэр (4008 м), Соёны Мөнх сарьдаг (3491 м), Хэнтийн Асралт хайрхан (2799 м) юм. Дорнод нутгаар Шилийн богд (1778 м) зэрэг унтарсан галт уулстай.
Томоохон гол, мөрний сав газраар харьцангуй нам доор байна. Нутгийн баруунтаа Их нууруудын хотгор, Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Увс нуурын хотгор байгаа бол Дорнод аймагт хамгийн нам доор цэг буюу Хөх нуурын хотгор (560 м) бий.
Усны зүй
Монголд нийлээд 67,000 км урт болох 3811 гол горхи, 500 м³ эзлэхүүнтэй 3500 гаруй нуур, 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй мөсөн гол,250 гаруй рашаан, газрын доорх усны 139 орд газар байна. Улаанбаатар хот бол хот дотроо рашаантай байдаг дэлхийн хоёрхон нийслэлийн нэг юм.
Монголын гол мөрнийг Умард мөсөн далайн, Номхон далайн, Төв азийн гадагшаа урсгалгүй гэсэн гурван ай савд хуваан үзнэ. Орхон бол Монголын хамгийн урт гол юм (1124 км, усаа цуглуулах талбай 133000 км²). Харин Хятадад урсдаг уртыг нь оруулж тооцвол Хэрлэн голМонголын хамгийн урт гол /1200 км/ юм. Хамгийн ус ихтэй нь Сэлэнгэ мөрөн юм. Жилийн дундаж урсац нь 300 м3/сек байдаг. Монгол орны хамгийн том мөсөн гол бол Алтай Таван богд дахь Потанины мөсөн гол бөгөөд 20 км орчим урттай.
Бүс, хөрс
Монгол хойноосоо урагш ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөргийн дөрвөн бүс, өндөр уулс, ялангуяа ойт хээрийн бүсийн уулс өөд авирахад тайгын болон тагийн бүслүүр ажиглагддаг. Монголын байгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтийн, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид хуваадаг. Ойт бүслүүр нь тогтмол дулаан, тааламжтай уур амьсгалтай, үржил шим сайтай, ялзмаг ихтэй.
Хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн бор, цөлийн бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрс байдаг. Үүний дотор үржил шимт хүрэн хөрс тавь орчим хувийг эзэлдэг. Газар тариалан эрхэлж болох газар нь газар нутгийн 0.76%-г эзэлдэг. Усжуулалттай газар 840 км² байна.
Ургамал, амьтан
Монгол оронд нэг ба олон наст, модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг 4000-аад зүйлийн ургамал, ногоо ургадаг.
7 баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй зүйлийн хөхтөн, 390-ээд зүйлийн жигүүртэн оршино.
Түүний дотор тахь, хавтгай, мазаалай зэрэг амьтан, монгол алтан хундага, тарваган шийр, дорогостойн вансэмбэрүү зэрэг дэлхийд өөр аль ч газарт байхгүй ургамал бий.
Хүн ам зүй
Он | Хүн ам (мян.)[11] |
---|---|
1918 | 647.5 |
1935 | 738.2 |
1956 | 845.5 |
1969 | 1197.6 |
1989 | 2044.0 |
2010 | 2,754.7 |
2015 | 3,000.0 |
Монгол улс 1918 онд хүн ардаа тоолоход 647.5 мянга байв.[12] Дайны дараах цагт хүн амын тоо түргэн өсч 1962 онд 1 сая, 1988 онд 2 сая хүнтэй болжээ. Нийгмийн шилжилтийн үед хүн амын өсөлт буурч 2010 оны тооллогоор 2.75 сая хүнтэй байсан бол 2015 оны эхэнд 3 сая дахь иргэнээ өлгийдөн авсан.[13]
Хүн амын нягт — 1.8 хүн/км² буюу хүн амын хамгийн сийрэг суурьшилтай орон болно.
1000 хүн тутамд 20 хүн төрж, 6 хүн нас бардаг, жилийн дундаж өсөлт — 1.49% (2016он). Хүн амын 36.6% нь 0–14 насны багачууд, 68.9% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 4% нь 65-ээс дээш өндөр настан юм. хүйсийн харьцаа жигд, дундаж наслалт — 68.6 жил.[14]
Ард түмэн
Яс үндэс | Хүн ам (2010 он)[15] | Хувь |
---|---|---|
Халх ястан | 2,168,141 | 82.4 % |
Хасаг үндэстэн | 101,526 | 3.9 % |
Дөрвөд ястан | 72,403 | 2.8 % |
Баяд ястан | 56,573 | 2.2 % |
Буриад ястан | 45,087 | 1.7 % |
бусад ястан | 187,387 | 7.1 % |
гадаадын иргэн | 16,320 | 0.6 % |
Монгол улс үндсэндээ нэгэн төрлийн ард түмнээс бүрдэнэ. Хүн амын 95 хувь монгол үндэстэн байна.
Ястнаар салган бүртгэдэг уламжлалтай. 2010 оны хүн амын тооллогыг үндэслэвэл халх ястан (82%) зонхилж хасаг (4%), дөрвөд(2.8%), баяд (2.2%), буриад (1.8%), захчин (1.3%), дарьганга (1%), урианхай (1%), дархад, хотгойд, торгууд, хотон, мянгад, тува, барга, үзэмчин, элжигин, сартуул, хамниган, цаатан, чантуу, харчин, цахар зэрэг хориод нэрээр бүртгэж байна. Хятад, Орос, Солонгос зэрэг гадаадын иргэн 0.6 хувийг бүрдүүлж байна.[16]
Буриад, ойрд монгол нь халхжих, тува, хотон, чантуу зэрэг түрэг угсаатан, хамниган тунгус угсаатан нь монголжих үйл явц явагдсаар байгаа. Хасагууд Баян-Өлгийд 88% эзэлж байгаа болохоор харьцангуй өөрийнхөөрөө байна.
БНМАУ-ын үед БНХАУ-тай харьцаа муудан 1963-1966 онд хужаа нарыг үлдэн хөөж, ЗХУ бутрахад 1990-1992 онд Монголд байсан Зөвлөлтийн цэргийн анги, мэргэжилтнүүдийг гаргажээ.[17][18] Ардчилсан Монголд хуулийн хязгаарыг (нийт 3%, нэг улсаас 1%) давахгүйгээр гадаадын иргэд орж гардаг болсон.[19]
Хэл бичиг
Улсын албан ёсны хэл нь монгол хэл байна. Монгол хэл алтай язгуурын монгол бүлгийн гол хэл юм. Монгол улсад халх аялгуу голчлох ба буриад аялгуу, ойрд аялгуу, дархад аялгуутодорхой ялгардаг. 1941 оноос хойш кирил үсгээр бичдэг болсон. Кирил монгол бичгийн дүрмийг 1-р ангиас хүүхдүүдэд заадаг. 35 үсэгтэй. Чингис хааны үеэс уламжилсан монгол үсэг1990 оноос сэргэж, дунд сургуулийн 5-р ангиас заадаг болсон. Компьютер, гар утаснаа латин үсэг хэрэглэх нь түгээмэл.
Мөн алтай язгуурын түрэг төрлийн хасаг, тува хэлээр ярина. 1-4-р ангид эх хэлийг хүүхдүүдэд зааж, 5-р ангиас Англи (сүүлийн үе), орос (Зөвлөлтийн үеэс), солонгос, герман, хятад, япон зэрэг харь хэлийг хүүхэд залуус сурч эзэмшдэг.
Шашин шүтлэг
Монголын ард түмний ихэнх нь буддын шашинтан (53%). Буддын шашны гэлүгва буюу шарын шашин гэсэн ёсыг дагадаг. Мөн шашин, бурхны сүжиг алдрах хүний тоо (38%) өссөн. Хүн амын цөөн хувьд лал, бөө, христийн шүтлэг байна.[21]
Эрт дээр үеэс Монголд бөө, тэнгэр шүтлэг байсан бөгөөд 16-р зуунаас буддын шашин Монголд гурав дахь удаагаа хүчтэй дэлгэрсэн. Жавзандамба нарын олон хутагт хувилгаан тодорсон. БНМАУ-ын эхэн үед шашныг хориглож, сүм хийдийг шатааж, лам нарыг хороож байв. Хожим суларч 1990 оноос хойш шашин шүтэх эрх чөлөөлөгдсөн.
2010 онд буддын 127, христийн 96, лалын 6, бүгд 234 сүм хийд байв.[22] Том нь Гандантэгчэнлин хийд.
Хот суурин
Монголын хүн амын 71 хувь хот газар амьдарч байна.[23] Гэхдээ хот дотроо гэр хороолол их.
|
Түүх
Монголын түүх |
---|
![]() |
Түүх*Монгол үндэстэн*Панмонголизм |
Эртний улс
Монгол оронд 850,000 жилийн тэртээ «босоо хүн» амьдарч байсан[24] ба балар эртний хүний хадны сүг зураг эд олдвор Хойд цэнхэрийн агуйгаас олддог.[25] Чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, төмөр зэвсгийн үеийг дамжсаар эртний улсуудын үетэй золгожээ.
Монгол орон эртнээс анчин, малчин, нүүдэлчин ард түмний өлгий байсаар ирсэн бөгөөд тэдгээр нь монгол, түрэг, зөрчин аль ч угсаа байсан үргэлж өмнөд газрын нанхиадтай зууралдан байлдах ба түмэн газрын их цагаан хэрмээр хил тогтдог байв.
Сурвалж бичигт гуйфань, шаньжун, ицюй, ху, линь ху, дунху (дорнод ху), хуньюй, шюжун зэрэг олон нэрээр тэмдэглэгдэж явсаар МЭӨ 209 онд Модун шаньюй Хүннү улсыг (НТӨ 209 – НТ 48) нэгтгэн байгуулжээ. Ноён уулнаас Хүннүгийн ноёны бүлэг булш олсон ба хүннүгийн мал адуулах, нум сум, жад, охор илдээр зэвсэглэх нь монголоос ялгаагүй юм. Хүннүгийн зүүн этгээдийн Сяньби хүчирхэгжин Монголыг эзэгнэсэн нь 93–234 он бөгөөд Таньшихуайн үед нэр мандсан.
Дараа нь бас нэгэн монгол угсаат Жужан улсыг (330–555) Шэлүнь хэмээх сайн эр алдаршуулж яваад Түрэг улсад (555–745) зай тавьжээ. Уйгур улсын (745–840) нийслэл Хар балгасыг бас нэг түрэг угсаатан болох Енисейн хиргис галдан шатаасан боловч удалгүй монголын Хятан улсад (907–1125) түрэгджээ. Хятан улсыгзөрчидийн Алтан улс мөхөөсний дараа Монголын тал нутагт олон аймаг зэрэгцэн оршиж, олзлон булаалдаж байсан ба хамтатгаад зүбү аймгийн холбоо гэж байв.
Эзэнт гүрэн
Олон аймгийн дотроос хамаг монголын хиад аймгийн боржигон овогт Тэмүүжин буюу Чингис хаан (1162-1227) тодорч татар, мэргид, хэрэйд, найманыг ээлж дараалан дагуулсаар 1206 онд Хэрлэний хөдөө арлын хуралдайгаар нэгдсэн Их монгол улсыг байгуулжээ. Чингис хаан «мөнх тэнгэрийн хүчинд» Тангуд, Алтан, Хар хятан, Сартуул (Хорезм) улсыг дайлан дагуулсан ба найманы Тататунга багшаар монгол үсэг (эхэндээ уйгуржин), татарын Шихихутуг заргачаар Их засагхуулийг зохиолгон улсаа засчээ.
Чингис хааны өндөр төрийг Өгөөдэй хаан залган Хархорумыг нийслэл болгон хөгжүүлж, МНТ-г бичүүлж, Алтан улсыг мөхөөж, дорно Европыг байлдан дагуулсан бол Гүюг, дараа нь Мөнх хаан залгаж Багдадын халифыг буулган Ираныгэзэлжээ. Хубилай хаан 1260 онд Монголын хаан болоод 1271 онд Юань улс (1271-1368) хэмээх үеийг эхлүүлэн Дайдуг(одоо Бээжин) нийслэл болгон сууж, 1279 онд өмнөд Сүнг мөхөөн Хятад орныг бүрэн эзлэсэн ба буддын шашныг шүтэж, дөрвөлжин үсэг хэрэглэжээ.
Монголын байлдан дагуулал өрнө зүгт Адриатын тэнгис, Египет, дорно зүгт Япон, өмнө зүгт Индонезийн Ява арал хүрч 33 сая км2 газарт ноёрхож байв.[26] «Дэлхийн талыг эзэлсэн» гэж ярих бөгөөд түүхэн дэх хоёрдугаар (Британийн дараа) их нутагтай гүрэн байжээ. Луужин, өртөө, энх тайван, цэргийн арга ухаан, өрнө-дорныг холбосон зэрэг дэвшил, нээлт авчирсан юм. Нүсэрдээд ирэхийн цагт Юань, Зүчи, Цагаадай, Хүлэгүгийн улс болон бутарчээ.
Тогоонтөмөр хаан 1368 онд Хятадыг Мин улсад алдан «Давааны арын орон» буюу монгол нутагтаа эргэн суусан.
Хаант улс
Тогоонтөмөр хааныг Аюушридар залгаж Хархорумд суусан ч Хархорумыг Мингийн цэрэг 1380, 1388 онд довтлон галдан шатаажээ. 1634 онд Лигдэн хаан нас барж улсгүй болох хүртэл Чингисээс эхлэн тоолвол 37 хаан суусан. Улсын нэрийг эхэндээ «Ар Юань» хэмээсэн ч замхраад хожмоо түүхчид «Бага хаадын үе», «Монголын хаант улс», «Дөчин дөрвөн хоёр» зэргээр нэрийджээ. Улс төрийн эв бутарсан буюу алтан ургийн ноёнтой дөчин монгол (зүүн монгол)-дөрвөн ойрд (баруун монгол) болон талцаж, хаад нэгнээ хороон солигддог байв. Мин улсын Жөнтун хааныг олзолж байсан Эсэн хаан (1453-1454) алтан ургийн дундуур ганцаар шургасан байдаг. Мандухай сэцэн хатны авчирсан Батмөнх даян хаан (1480-1517) улсаа хурааж «хөл хөсөр, гар газар» амаржуулж байв.
Зүүн монгол нь халх, цахар, урианхай зүүн гурван түмэн, ордос, түмэд, юншээбүү баруун гурван түмэн, баруун монгол нь цорос, дөрвөд, торгууд, хошууд дөрвөн аймагт хуваагдаж байв. Сүүлчийн хаад цахар нутагт (хожмын Өвөр Монгол орон) сууж байсан ба түмэдийн Алтан хан 1577 онд төвөдийн Содномжамцыг урин залж «Далай лам» өргөмжилсөнөөс эхлээд монголчууд нийтээрээ шарын шашинд орсон нь буддын шашин Монголд гурав дахиа дэлгэрсэн явдал юм. Ар халхад 1585 онд Эрдэнэ зуу хийд баригдсан.
1634 онд манжууд Лигдэн хааныг дарж өвөр монголыг дагуулснаар Монголын хаант улс (1368-1634) мөхсөн юм. Гэхдээ ар Монголд халхын Түшээт, Засагт, Сэцэн ханы гурван аймаг, хотгойд, Шиньжянд дөрвөн ойрд аймаг тусгаар оршин байв. 1688 онд Зүүнгарын Галданд ялагдан дайжсан Өндөр гэгээн, Чахундорж нар халхаа аван 1691 онд манж Чин улсад дагаар оржээ.
Гадаад Монгол
Манж Чин улс монголчуудыг 1634-1755 оны хооронд гурван хэсэг үед дагаар оруулж эзэрхээд олон хошуу, аймаг, чуулган болгон захирсан бөгөөд өнөөгийн Монгол орныг сүүлийн жилүүддээ «Гадаад (манжаар түлэрги) Монгол» хэмээж байв. Үүнд Сэцэн, Түшээт, Сайн ноён, Засагт ханы халх дөрвөн аймаг, Ховдын хязгаар, Тагны Урианхайн хязгаар (одоо Тува орон) орж байв. Хожим Богдын шавь нутаг нэмэгдсэн. Гадаад Монголын төрийг засах явдлын яам байгуулагдаж, Улиастай (төв), Хүрээ, Ховдод амбан жанжин суудаг байлаа.
1755 онд хотгойдын Чингүнжав Зүүнгарын Амарсанаатай зэрэг манжийн цэргийн эсрэг босоод дарагджээ.
Чин улс монгол ноёдыг ван, бэйл, бэйс, гүн гэж зэрэглэн алба гувчуур авч, цалин пүнлүү өгч, ардыг дарлах шат тогтолцоог бий болгосон бөгөөд «хятад хүн монгол нутагт сууж болохгүй», «хятад хүн монгол эхнэр авч болохгүй» зэрэг үндэстний шинжийг хамгаалах цааз гаргасан байсан. 1907 онд Ховдын хязгаараас Алтайн хязгаарыг салган байгуулж, мөн онд «Шинэ засгийн бодлого» гэдэг хятаджуулах түрэмгий бодлого явуулж эхэлснээр ар Монголын ноёдын үндэсний ухамсар сэргэн, тусгаар тогтнох эв санаа нэгджээ.
Тусгаар тогтнол
Чин улс хэзээ мөдгүй мөхөх нь тодорхой болсон цагт халхын ноёд Их хүрээнд нууцаар зөвлөлдөх болж, 1911 оны 12 сарын 29-нд Богд гэгээн, 8-р Жавзандамба хутагтыг Богд хаанаар өргөмжлөн Монгол улс сэргэснийг зарлан тунхаглаж, оны цолыг «Олноо өргөгдсөн» гээд улсын нийслэлийг Нийслэл хүрээ хэмээжээ. Монгол улс сэргэн мандахад барга, харчин, өөлд зэрэг олон газрын монголчууд ирж хүчээ өргөж, талархан сайшааж байв. Олноо өргөгдсөн Монгол улс таван яам бүхий засгийн газар байгуулаад Хүрээ, Улиастай, Ховдын манж амбан, дарангуй цэргийг хөөн гаргажээ. Тухайлбал 1912 оны зун Дамдинсүрэн, Магсаржав нарын удирдсан 5000 монгол цэрэг Ховдыг чөлөөлж, 1913-1914 онд Өвөр Монголыг чөлөөлөхөөр 10000 цэрэг таван замаар байлдаж Хаалган хүртэл давшсан байна.
Олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, ДИУ-ын нэхэлтийг сөрөхөөр Хаант Орос руу элч зарж тусламж гуйж байв. 1914-1915 оны Хятад-Монгол-Орос гурван улсын Хиагтын гэрээгээр тусгаар тогтносон бодит байдлаа баталж чадалгүй Гадаад Монгол нь Хятадын доор «өөртөө эзэрхэх» гэгджээ. 1919 онд хятадын Сю Шүжаны гамин цэрэг Нийслэл хүрээг эзэлж, автономийг устган дарангуйлсан ч 1920 онд Барон Унгернээр удирдуулсан Хаант Оросын үлдэгдэл цагаан цэрэг нэвтэрч гаминг Хүрээнээс хөөхөд Хиагт руу бүгсэн. Богдыг дахин хаан ширээнд өргөмжиллөө. 1921 оны 3 сарын 18-нд Зөвлөлтийн улаан цэргээр дэмжүүлж Сүхбаатарын удирдсан ардын журамт цэрэг Хиагтыг гамингаас чөлөөлж, 7-р сард Нийслэл хүрээнд орж ирсэнээс хойш Монгол улс дахин тусгаар тогтнолоо алдаагүй юм.
ЗХУ шинэ тутам коммунист ертөнцдөө Монголыг багтааж, Хятадаас өмгөөлөгч ар тал болжээ. Богдыг эхлээд хэмжээт эрхт болгоод Ардын засаг байгуулагдав. Богд нас барснаар хаант засгаас татгалзаж, 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ыг тунхаглан анхны үндсэн хууль баталж, нийслэлийг Улаанбаатар хэмээсэн. Харц ардыг тэтгэж, харин язгууртан, ламыг хавчих болсон бөгөөд 1932 онд шамбалын дайндэгдэн дарагдаж, 1937 оны үед лам, сэхээтэн, феодал зэрэг 20,000 хүнийг хилсээр буудан хороожээ.
1936 оны Харилцан туслалцах протоколын дагуу 1939 онд Япон Монгол руу дайрахад ЗХУ цэрэг зэвсгээр тусалж, 1941 онд Герман Зөвлөлт рүү дайрахад БНМАУ агт, хувцас, аль байдгаараа тусалжээ. 1945 оны чөлөөлөх дайнд Монгол ардын хувьсгалт цэрэг Жанчхүүгийн даваа хүртэл Японоос чөлөөлж Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд болсон Яалтын бага хурлаар үнэлэгдэн, ард иргэдийн нэгэн үзүүрт сэтгэл биелж ЗХУ (Орос) ДИУ (Хятад) хоёр Монгол улсыг олсон тусгаар тогтнолоо хадгалахыг хүлээн зөвшөөрчээ.[27]
Хорлоогийн Чойбалсан Өвөр Монголыг нэгтгэхийг санаархсан ч Хятадыг коммунист улс болгосондоо ханасан Сталин дэмжээгүй.
1949 онд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоож, 1961 онд Монгол улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон.[28]
Социалист орон
Социалист БНМАУ-ын нийгэм, эдийн засаг онц дэвшиж, тогтвортой суурь тавигджээ. Засаг захиргааны хуваарийг 1925, 1931, 1957 онд ихээр өөрчилж,[29] аймаг, сумын төв хот сууриныг барьж босгож, улсын болоод орон нутгийн байгууллага, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, тээвэр, урлаг, спортын байгууллага, холбоо, их сургууль гээд олон зүйл бий болжээ. 1941 оноос худам үсгийг «хуучин монгол» хэмээн халж кирил үсгийг «шинэ үсэг» хэмээн хэрэглэх болж, 1960-аад онд бүх нийтээр бичиг үсэгтэн болжээ. 1930-аад онд хамтрал, 1960-аад онд нэгдэлжих хөдөлгөөн, соёлын довтолгоо, атрын аян явагдаж залуус илгээлтээр малчны хот, сангийн аж ахуйг зорьж ажилладаг байв. Дулааны цахилгаан станц, Налайхын уурхай, Багануурын нүүрсний уурхай, Шарынголын уурхай, Эрдэнэтийн зэс молибдений үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Говь, Улаанбаатар хивс, Эрдэнэт хивс, Талх чихэр, Мах импекс зэрэг хүнд болоод хөнгөн аж үйлдвэр бий болж хөгжсөн байна.
Жамсрангийн Самбуу (1954-1972), Юмжаагийн Цэдэнбал (1940-1984), Жамбын Батмөнх (1984-1990) нар нам, төрийг олон жил тогтвортой тэргүүлж байв.
Ардчилсан Монгол
ЗХУ-ын өөрчлөн байгуулалт, дорно Европын тэмцлийн салхи Монголд итгэл төрүүлж 1989 оны 12 сарын 10-нд ардчиллын төлөө анхны цуглаан болж Монголын Ардчилсан Холбоо(МоАХ) байгуулагджээ.[30] 1990 оны 3 сарын 7-нд улс төрийн өлсгөлөн зарлаж 3 сарын 9-нд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.[31] Талууд харилцан ойлголцож «оготны хамраас дусал цус гаргаагүй» ардчилсан хувьсгал Монгол улсад олон намын тогтолцоо, хүний эрх, хувийн өмч зэрэг олон зөв зүйлийг авчирсан юм.
1990 онд УБХ, дараа нь АИХ байгуулагдан Монгол Улсын үндсэн хуулийг батлав. Үндсэн хууль ёсоор төрийн эрх ард түмний гарт, түүний төлөөлөл Улсын Их Хуралд шилжсэн.[32]1992 оноос 2016 он хүртэл МАХН харьцангуй давамгай, заримдаа АН төр барьжээ. 2003 оноос иргэний хөдөлгөөн идэвхжиж, жагсаал цуглаан хэвийн үзэгдэл, Оюутолгой, Тавантолгой байнгын ярианы сэдэв болсон.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжихэд бусад орны адил хямарсан бөгөөд үнийн өсөлт, мөнгөний ханш уналт, банкны дампуурал, барааны хомсдол зэрэг олон бэрхшээл үзсэн ч 2000-аад он гарснаар байдал дээрдэж Монгол улсын нийгэм, эдийн засгийн амьдрал улам олон төрлөөр салбарлан хөгжиж байна Гэвч 2012 оноос хойш экспортын гол бүтээгдэхүүн болох ашигт малтмалын дэлхийн зах зээлийн уналт, мөн гадаад худалдааны гол харилцагч орон болох Хятадын эдийн засгийн удаашрал, хамгийн гол нь засгийн газрын үрэлгэн бодлогын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт удааширсан бөгөөд 2016 оны сонгуулиар МАН эдийн засгийг сэргээх амлалт өгч, эрх баригч хүчин болжээ.
Төр засаг
Монгол Улс (1992 оноос хойш) ардчилсан дэглэм, парламентийн бүгд найрамдах засагтай.
Ерөнхийлөгч
Үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгч Монгол улсын төрийн тэргүүн бөгөөд эв нэгдлийн илэрхийлэл, зэвсэгт хүчний ерөнхий командлагч болно. Ерөнхийлөгч 45 нас хүрсэн, Монгол улсын иргэн байх ба дөрвөн жил тутам парламентат суудалтай намаас нэр дэвшин ард түмний шууд сонгуулиар сонгогдож, нэг удаа улирах эрхтэй. Тус хугацаанд Пунсалмаагийн Очирбат (1990-1997), Нацагийн Багабанди (1997-2005), Намбарын Энхбаяр (2005-2009), Цахиагийн Элбэгдорж (2009-2017), Халтмаагийн Баттулга (2017-одоо) нар ажиллажээ.
Улсын хурал
Монгол улсын хууль тогтоох хурал нь Улсын Их Хурал (УИХ) юм. УИХ-ын нэг танхимын 76 суудлыг дөрвөн жилийн хугацаатай сонгоно. Сүүлийн сонгууль тус бүр нэг мандаттай жижиг 76 тойрог бүхий мажоритари системээр зохион байгуулагдсан.
1992 оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын Хувьсгалт Нам (72 суудал), 1996 онд Ардчилсан холбоо эвсэл (50), 2000 онд МАХН (72) дийлэнх олонх суудал авч байсан бол 2004 онд 38-38-аар тэнцэж анх удаа «эвслийн» тодотголтой засгийн газар байгуулагдаж байв. 2008 онд МАХН (45), 2012 онд Ардчилсан Нам (34) олонхийн санал авч засгийн газраа тэргүүлжээ. Харин одоогийн УИХ нь 2016 оны сонгуулиар бүрэлдсэн бөгөөд МАН 65 суудал, АН 9 суудал, МАХН 1 суудалтай, мөн 1 бие даагч сонгогдон ажиллаж байна.
Одоо УИХ-ын дарга нь Миеэгомбын Энхболд юм.
Засгийн газар
Монгол улсын төрийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллага нь Монгол Улсын Засгийн Газар (ЗГ) юм. УИХ-ын сонгуульд олонх суудал авсан нам ерөнхий сайдыг тодруулах боломжтой ба ерөнхий сайд сайд нарын багаа бүрдүүлдэг. Засгийн газрын яамны тоо, бүтэц үргэлж өөрчлөгддөг. Яам үүргээрээ ерөнхий чиглэлийн (Сангийн яам шиг), чиг үүргийн (зам тээврийн гэх мэт) гэж хоёр янз байдаг.
2012 оны ЗГ 16 яам, 20 сайдтай байгуулагдаж байв.[33] 2016 оны сонгуулийн үр дүнд Жаргалтулгын Эрдэнэбат шинэ ерөнхий сайдаар томилогдсон ч жилийн дараа огцорч, өдгөө 2017 оны 10 сарын 4-нд томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх ерөнхий сайдаар ажиллаж байна.
Шүүх байгууллага
Монгол улсын шүүх байгууллага төрийн хараа хяналтаас ангид ажиллана.
- Улсын дээд шүүх (хяналтын шатны шүүх),
- Аймаг, нийслэлийн шүүх (давж заалдах шатны шүүх),
- Сум буюу сум дундын, дүүргийн шүүх (анхан шатны шүүх)-ээс бүрдэнэ.
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр 2010 оноос хойш Цэвэгмидийн Зориг ажиллаж байна.
Гадаад харилцаа
Монгол улс 1961 онд НҮБ-д элсэж, түүний түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн.[34] БНМАУ-ын үед Зөвлөлттэй ах дүүгийн ёсоор дотно харилцаатай байсан ба МУ-ын үед «Гуравдагч хөршийн бодлого» хэрэгжүүлсэн. Олон улстай найрсаг, төвийг сахисан, эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлдэг. 1921 онд ЗХУ (одоо ОХУзалгамжилсан), 1948 онд БНАСАУ, 1949 онд БНХАУ-тай харилцаа тогтоосноос эхлээд 184 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна.[35]
Монгол улс Астана, Анкара, Бангкок, Берлин, Бразилиа, Брюссель, Будапешт, Бээжин, Варшав, Вашингтон, Вена, Вьентьян, Хавана, Дели, Жакарта, Каир, Канберра, Кувейт, Лондон, Москва, Ром, Оттава, Парис, Пхеньян, Прага, Софи, Сөүл, Сингапур, Токио, Ханой, Стокхольмд элчин сайдын яамтай бөгөөд Алматы, Эрхүү, Улаан-Үд, Хөх хот, Эрээн, Кызыл, Хонкон, Осака, Сан-Францискод албан ёсны Консулын газартай юм. Нью-Йорк ба Женев хотуудад НҮБ-ын дэргэдэх төлөөлөгч суудаг.
Цэрэг зэвсэг
Монгол улс нь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцдог. Үүний хүрээнд Монголын цэргийн баг Сьерра-Леонед НҮБ-ийн тусгай шүүхийг хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан. 2005-аас 2006 онуудад Бельги ба Люксембургийн цэргүүдтэй хамт Косово руу цэргийн баг илгээжээ. Мөн Африкийн Чад улс уруу зэвсэгт хүчний 800 гаруй албан хаагч бүхий бие бүрэлдэхүүнтэй багийг илгээхээр зэхэж байна. Монгол улс 2003 онд Иракын эрх чөлөө ажиллагааг дэмжиж Ирак руу, Талибан дэглэмийн эсрэг ажиллагааг дэмжиж Афганистан руу цэргийн багуудаа илгээсэн. 2012 оноос Өмнөд Судан улс руу нэг ээлжиндээ 850 гаруй хүний бүрэлдхүүнтэй цэргийн багуудыг удаа дараалан илгээгээд байна.
Монгол Улс нь цөмийн зэвсгээс ангид бүс нутаг хэмээн НҮБ-ээр баталгаажсан.
Орон нутаг
Засаг захиргааны хуваарь
Зэрэг | Засаг захиргааны нэгж | Тоон нийлбэр | ||||
---|---|---|---|---|---|---|
нутгийн тоо | ||||||
Нэгдүгээр | аймаг — 21 | нийслэл — 1 | 22 | |||
Хоёрдугаар | сум — 330 | дүүрэг — 9 | 339 | |||
Гуравдугаар | баг — 1568 | хороо — 152 | 1720 | |||
Нийлбэр | Гурван түвшний зургаан зүйлийн 2081 нутаг |
Монгол улсын нутаг дэвсгэрийг 1992 оны үндсэн хуулийн IV бүлэгт зааснаар гурван түвшний зургаан нэгжээр хуваасан. 1994 онд гурван аймаг нэмэгдэж 21 аймаг, 1 нийслэл байдаг болжээ.
Аймаг нь суманд, сум нь багт хуваагдана. 2013 оны байдлаар Монгол улсад 330 сум, 1568 баг байна. Нийслэл нь 9 дүүрэг болж задардаг бол дүүргийн доторх хороо жил ирэх тусам олширсоор байгаа. 2011 оны байдлаар 152 хороо тэмдэглэгджээ.[36][37]
Аймаг, нийслэл
Нэр бүхий хорин нэгэн аймаг, нэг нийслэл (Улаанбаатар)-ийн товч хүснэгт:
|
|
Comments
Post a Comment